УДЭТ-ын уран бүтээлчид энэ жилийн үзвэрийн нээлтээ өнгөрсөн
амралтын өдөр Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн
\”Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгээр эхэллээ.
Жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичиж, найруулагчаар СТА Ч.Түвшин ажиллаж, гол дүр
Нацагдоржид жүжигчин
Б.Шинэбаяр, Пагмадуламджүжигчин Н.Баярмаа нар тогложээ.
87 дахь жилдээ үзэгчидтэйгээ золгож буй тус театрын уран бүтээлчид \”Түүхэн
жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд энэ сарын 13, 14, 15-нд Б.Цогнэмэх ийн\”Тэнгэрийн хүү”, 18,19,20-нд
Б.Лхагвасүрэнгийн \”Тамгагүй
төр”, 21, 22-нд Ш.Гүрбазарын\”Жаргаагүй нар”, 28, 29-нд Б.Шүүдэрцэцэгийн \”Ану хатан”, С.Жаргалсайханы \”Тэмүүжин” жүжгийг тус тус тоглох юм.
\”Театр-Үзэгч”
хөтөлбөрийн хүрээнд \”Багц тасалбар” \”Тоглолтын дараа” үзэгч, уран бүтээлчдийн
уулзалт, \”Театр-Аялал” зэргийг зохион байгуулж байгаа аж. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч
10-25 мянган төгрөгөөр, \”Багцын тасалбар”-аа 45, 60 мянган төгрөгөөр худалдаалж
байна. Тасалбарыг www.ticket.mn болон
1900-1800 лавлахаар үнэгүй хүргүүлэх боломжтой.