Өчигдөр Калифорниагийн
хойд Карлост орших Санта Роза хотын
хойд хэсэгт түймэр гарч, 20 мянган акр газар галд өртжээ. Хотын
удирдлагууд яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийсэн ч 1500 гаруй барилга байшин галд
автаж, 10 гаруй хүн амь насаа алдаад байгаа талаар мэдээлж байна.
Санта Роза хот өмнө нь:
Харин одоо:
Санта Роза хотын
оршин суугчид, орон гэрээ алдсан хүмүүс онгоцны буудал, дунд сургуулийн спорт заал, зочид буудлуудаар тараан байрлуулаад байгаа аж. Гал
сөнөөгчид одоо ч галыг бүрэн унтрааж чадаагүй байгаа. Хойд Калифорни мужид 14
том хэмжээний гал түймэр гарч байгаа бөгөөд Санта Розад гарсан энэ үзэгдэл нь
багахан хэсэг нь гэнэ. Гал түймэр ням
гаригийн үдэш Кен Мохтт-Сибертын авто замаас холгүй Санта Роза усан үзмийн
талбайгаас гарсан байна.