Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй ч сурах бичгийн асуудал
бүрэн цэцгрээгүй байсан билээ. Тэгвэл
энэ жил бага анги буюу I-V ангийн сурах бичгийн зардлыг төрөөс хариуцаж, өнгөрсөн зургадугаар сард хэвлүүлэн нийслэл болон хөдөө орон нутгийн ерөнхий
боловсролын сургуулиудад хүргүүлсэн. Бага ангийн сурагчдын өсөлт,
бууралтаас шалтгаалан энэ жил нөхөн хангалтаар нийт 20 нэр төрлийн 600 мянган
сурах бичиг хэвлүүлжээ.
Харин ахлах ангийн 48 нэр төрлийн
сурах бичиг хэвлэгдээгүй байсан. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын төлөвлөлт газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас
тодруулахад, \”Ахлах ангийн сурах бичгийн дөрвөн компани хэвлэж байгаа. Одоогоор
ахлах ангийн сурах бичгийн хэвлэлтийн ажил хэвийн явагдаад дуусч байна. Сурах
бичгийн хэвлэх ажил санхүүгийн асуудлаас
болоод удааширсан байгаа. Гэрээндээ энэ сарын 20 гэхэд ахлах ангийн сурах бичгийг бүрэн хэвлэж дуусгаад
сургуулиудад хүргүүлнэ гээд заачихсан байгаа. Иймээс энэ сарын 20 гэхэд ахлах
ангийн сурах бичгийг бүрэн тарааж дуусгана” гэв. Тиймээс арав хоногт багтаан
сурах бичгийг тарааж дуусах юм байна.
Н.Алт