Политехникийн коллежийн багш, оюутнууд \”Бид хамтдаа-655\”
аяныг эхлүүлжээ
Даланзадгад
сумын 8 дугаар багийн иргэн н.Оюунаад хувийн орон сууц барьж өгөхөөр
Политехникийн коллежийн мэргэжлийн ангийн оюутнууд 9 дүгээр сарын 25-наас ажилдаа
оржээ. Иргэн н.Оюунаа нь 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Гэсэн хэдий ч тэр
амьдралын зовлон гунигт сэтгэл гудайлгүй хүүхдүүдээ мэдлэг боловсролтой болгон
төлөвшүүлэхийн төлөө хөдөлмөрлөж явна. Барилгын ажил 70 хувьтай явж байгаа
бөгөөд ажил нь удахгүй дуусах аж.Амьдралын хатууд
хөл алдалгүй, алаг үрсээ мэдлэг боловсролтой зөв монгол хүн болгон
төлөвшүүлэхийн төлөө мандах нарнаас шингэх нарны хооронд хөдөлмөрлөж яваа
н.Оюунаа эмэгтэй тун удахгүй дүнхийсэн сайхан хувийн орон сууцтай болох нь ээ.
\”Бид
хамтдаа-655\” нийгэмд ээлтэй сайн үйлсийн аяныг дэмжин оролцож буй
Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, газрынх нь асуудлыг шийдэж өгсөн
Ю.Энхтуяа даргатай ГХБХБГ-ын хамт олон, цахилгааны асуудлыг шийдэж өгсөн
Т.Жаргалсайхан даргатай Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамт
олонд гүн талархал илэрхийллээ.
Эх сурвалж:
Өмнөговь аймгийн ЗДТГ