БНСУ-д сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт
цагаар ажиллахыг хориглож байгаагаа тус улсын Хууль зүйн яамнаас 2017 оны 10
дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор танилцууллаа. Уг шийдвэр нь Солонгосын их, дээд сургуульд бакалавр, магистрын
зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутанд
хамаарна.Ийнхүү хориг тавих
болсон нь дотоодын хөдөлмөрийн зах зээлд гадаад оюутнуудын эзлэх хувь өндөр
болж, өөрийн орны иргэдийн ажлын байрыг хомсдож байгаатай холбоотой аж.
БНСУ-д
оны эхний найман сарын байдлаар манай улсын 6,420 оюутан суралцаж буйгаас
хэлний бэлтгэлд 3,242, үндсэн ангид 3,178 оюутан тус тус суралцаж байна.Тус улсад сурч буй манай оюутнуудын тоо
жил бүр өсч буй бөгөөд 2015 онд 4,847, 2016 онд 6,000 оюутан суралцаж байжээ. Иймд манай оюутнууд суугаа орныхоо хууль
дүрмийг чандлан дагаж мөрдөх, хууль бусаар хөдөлмөр эрхлэхээс зайлсхийхийг Гадаад хэргийн яамнаас анхааруулж байна.