Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан Мотор компани зах зээлд нийлүүлсэн 1,2 сая шинэ машинаа эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Ниссан Мотор компанид сүүлийн 3 жилийн хугацаанд үйлдвэрлэгдэн, зах зээлд нийлүүлсэн сая 200 мянган машиныг техникийн зохих үзлэгэнд хамруулалгүйгээр зах зээлд гаргасан учраас ийнхүү эргүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Ниссан Мотор компанийн зах зээлээс эргүүлэн татаж байгаа машинуудад техникийн ямар нэгэн асуудал тулгарсан талаар мэдээлэхгүй байгаа ч зохих мэргэжилтнүүдийн үзлэгээр оруулж, худалдан борлуулах зөвшөөрөл аваагүй гэсэн шалтгаанаар эргүүлэн татаж байгаа юм. Ниссан Мотор компани энэ шалтгаанаар 2014 оны 10-р сараас 2017 оны 9-р сарын хооронд дотоодын зах зээлд нийлүүлсэн сая 200 мянган машинаа эргүүлэн татаж байна. Ниссан Мотор компани зах зээлээс эргүүлэн татаж байгаа машинууддаа техникийн үзлэг шалгалт явуулж, жолооны хүрд, тоормосны систем, хурдны хайрцаг зэрэгт техникийн паспорт гаргуулан, энэ ажиллагаанд 25 тэрбум иен буюу ойролцоогоор 220 сая доллар зарцуулах нь ээ.