Хан-Уул дүүрэг гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх сарын аян зарлажээ. Аяны хүрээнд
Хан-Уул дүүргийн прокурорын газраас хуваарийн дагуу хороодод
ажиллаж иргэдтэй уулзах, санал хүсэлтийг сонсох, шинээр
гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, прокурорын
байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар
иргэдэд мэдээлэл өгөх болон иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой
сэдвүүдээр сургалт явуулах ажлыг зохион байгуулахаар
төлөвлөжээ. \”Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аянд Хан-Уул дүүргийн
аж ахуйн нэгж, байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай
оролцон \” Гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе”
хэмээн зохион байгуулагч нарын зүгээс уриалсан. Тус аяны хүрээнд 33 арга хэмжээ
зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.Үүнд:
Аж ахуйн нэгж
байгууллагууд гадна орчиндоо гэрэлтүүлэг, камержуулалт хийхЦагдаагийн алба
хаагчдын \”Нэгдсэн эргүүл” арга хэмжээ\”Урамшуулалт эргүүл” тусгай арга
хэмжээАж ахуйн нэгж байгууллагуудаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх туг
аялуулахУрьдчилан сэргийлэх \”Нээлттэй хаалганы өдөр”Ерөнхий боловсролын
сургуулиудын ахлах ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулахИх,
Дээд, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад урьдчилан сэргийлэх, үүрэг,
хариуцлагын чиглэлээр сургалтыг зохион байгуулах юм байна.