Өдгөө 56 насыг
зооглож буй телевизийн шоу нэвтрүүлгийн хүндтэй шүүгч Саймон Коуэлл хилийн
чанадад очиж ботоксын эмчилгээ хийлгэхээр болсноо хэлжээ. Тэрбээр телевизээр
хүн бүр түүнийг хардаг учир гадаад гоо үзэмжиндээ анхаарах ёстой хэмээс эн
бөгөөд тиймээс л нүүрэндээ гоо сайхны мэс ажилбар хийлгэхээр болсон бололтой.
Мөн үүнээс өмнө ч нүүрэндээ мэс хүргэж байсан бололтой. Учир нь тэрбээр түүнтэй
хамт \”Экс Фактор” шоуны шүүгчээр ажилладаг Шарон Осборны түүний тухай хошигнож
хэлсэн нүүр чинь хөдлөхгүй байна гэсэн үгний дараа нүүрэндээ гоо сайхны мэс
ажилбар хийлгэхдээ хэтрүүлснээ хүлээн зөвшөөрчээ. Тэгэхээр сэтгэл хөдлөл ихтэй
шоунуудын шүүгчээр ажиллаж байхдаа бусад шүүгчээ бодвол харьцангуй нүүрний
хувиралгүй сууж байдаг С.Коуэллын нууц нь ботокс болж таарав. Ямартай ч,
тэрбээр нүүрээ хувирч, өөрчлөгддөг болгохоор болсон бололтой.