Өнөөдөр
09:00 цагаас эхлэн Монгол Улсын Дээд шүүх Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг
хэлэлцэж байна. Шүүх хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч н.Дэлгэрням
үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтийг шүүх
бүрэлдэхүүнд уншиж танилцууллаа.Учир нь Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн
Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, шүүх хурлыг
нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх гэсэн хоёр
хүсэлт гаргасан билээ. Гэвч түүний хүсэлтэд хариу өгөөгүй учир \”Хэргийг
шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна\” хэмээн үзэж буйгаа
өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн. Харин шүүх хурлын бүрэлдэхүүн түүний өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг түр завсарлан хэлэлцэж, гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, шүүх хурлыг нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх гэсэн хоёр хүсэлт гаргасаныг хэлэлцэхээр түр завсарлаад байсан. Харин шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Улмаар Г.Дэнзэнгийн шүүх хуралд өөрийн биеэр оролцохыг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Харин шүүх хурлыг хэвлэл мэдэллийн хэрэгсэлд нээлттэй явуулах хүсэлтийг нь хангав. Ингээд шүүх хурал нээлттэй байдлаар үргэлжилж байна.