Нийслэлийн \”төрсөн өдөр”-ийг угтан Нийслэлийн
Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг
хамарсан их цэвэрлэгээг өнөөдөр хийлээ. Их цэвэрлэгээний ажлын хүрээнд харьяа
хариуцсан гудамж зам талбайн авто замын зорчих хэсгийн 2 талын зөвхөн явган
хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу
байрлалтай ААН, байгууллагуудад шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулсан
байна. Мөн гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээрх зарлал, наалтыг хуулж цэвэрлэх
зэрэг ажлыг хийж буй юм.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан
хаагчид Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Самбуугийн гудамж,
Нарны зам, Автобусны эцсийн буудлууд зэрэг нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэсэн
бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн
ажлын албанаас энэхүү ажлыг зохион байгуулжээ.