\”Гэр хорооллыг хөгжүүлэх сан”- нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж байгаа юм. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргээс 7 иргэн, Сүхбаатар дүүргээс 4 иргэн, Чингэлтэй дүүргээс 2 иргэн, Баянзүрх дүүргээс 2 иргэн, Баянгол дүүргээс 1 иргэн тус тус урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах шаардлага хангаж, нийт 16 иргэн орон сууцныхаа түлхүүрээ хотын даргаас гардан авлаа.