Монголын телевизийн зураглаачдын тэргүүн эгнээнд бичигдэх цөөхөн эмэгтэй бий. Тэдний нэг МҮОНТ-ийн
зураглаач Д.Тунгалаг өнөөдөр Дурсамж, хайр, ухаарал номынхоо нээлтийг
Монголын театрын музейд хийлээ.
Энэ жил МҮОНТ-ийн 50 жилийн ой тохиож байгаа алтан
үетэй зэрэгцэн зураглаач Д.Тунгалаг энэхүү дурсамжаа хэвлүүлжээ. Тэрээр ОХУ-д
телевизийн зураглаачаар суралцан төгссөн цөөн хүний нэг төдийгүй, телевизийн анхдагчдийн нэг аж. Өнгөрсөн
хцгацаанд тэрээр олон сайхан шавь төрүүлэн гаргаж салбарынхаа боловсон хүчнийг
сурган, бэлтгэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж иржээ.
Д.Оюун