Ази Номхон Далайн
орнуудын Татварын зөвлөхүүдийн холбооны ээлжит олон улсын хурал Бүгд Найрамдах
Филиппин улсын Манила хотод аравдугаар сарын 18-20-нд болж байна. Энэхүү хуралд
Татварын мэргэшсэн зөвлөх /ТМЗ/-ийн нийгэмлэгийн 26 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Бүрэлдэхүүнд ТМЗ-ийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга
бөгөөд нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, УЗ-ийн гишүүн, \”МАК” ХХК-ний Санхүү
эдийн засгийн газрын захирал Д.Сайнжаргал, \”Интегрейтэд файнансиал такс ТМЗ”
компаний захирал А.Тамир, \”BDO tax” ХХК-ний гүйцэтгэх захирал Э.Золбаяр, \”PWC”
ТМЗ ХХК-ний татварын ахлах зөвлөх Ж.Энхзул болон, \”Монгол Такс ТМЗ”,
\”Файнансиал Такс ТМЗ” ХХК, нийгэмлэгийн гишүүд болон Орхон аймаг дахь салбараас
төлөөлөл багтсан байна.
сэдвийн хүрээнд болох бөгөөд салбар хуралдаан, хэлэлцүүлгээр маргааш үргэлжлэх
юм байна. Маргааш болох \”Гала үдэшлэг”
дээр дараа жил хурал зохион байгуулах орны танилцуулга болох бөгөөд 2018 онд Улаанбаатар хотноо энэхүү олон улсын хурлыг
зохион байгуулахаар болжээ.