Сүүлийн жилүүдэд Эрдэнэт хотод гэр хороолол хүрээгээ тэлдэх тусам өвөлдөө агаарын бохирдол нэмэгдэж байна. Иймээс агаарын бохирдолыг бууруулах талаар холбогдох сэргэжлийн байгууллага, ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын зүгээс анхааралдаа аван ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Наран багийн нэгэн айлд нүүрс цэвэршүүлэгч \”Clean Coal” уусмалын туршиж үзлээ.
БНСУ-ын дэвшилтэт технологи болох нүүрсний шаталтыг дэмжих нүүрс цэвэршүүлэгч \”Clean Coal” уусмал нь түүхий нүүрсэнд нэвчин орж шатах явцдаа нүүрсний асалтыг түргэтгэж, илчийг нэмэгдүүлэн агаарт хаягдах хорт хийг 42-76 хувиар бууруулдаг, үнс бага гаргадаг, хөө тортоггүй, угаар үнэргүйн дээр айлын хэрэглээний нүүрсийг 10-20 хувиар хэмнэдэг олон давуу талтай бүтээгдэхүүн юм. Энэхүү \”Clean Coal” уусмалыг Монгол Улсад импортлон борлуулах онцгой эрхэт \”Ханан Хишиг” ХХК уг бүтээгдэхүүнийг айл тус бүрийн галлаагаанд зориулан 1.5 литрээр савлан хэрэглэх зааварчилгаа, гарын авлагын хамт худалдан борлуулах боломжтой аж. Өмнө нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8,9,10,16 дугаар хороодын нүүрс галладаг өрхүүдэд арван мянган ширхэгийг бэлтгэн хуваарилан тарааж хэрэглүүлэж туршсан бөгөөд үр дүн нь эерэг гарчээ.
1.5 литрээр савласан уусмалыг 1500 кг нүүрсэнд цацаж хэрэглэнэ. Жишээлбэл, 5 мл уусмал дээр 45 мл ус нэмж, нэг хувин нүүрс буюу 5-6 кг нүүрсийг баяжуулдаг аж. Найрлаганд нь соод, натри, алкали, борын хүчил зэрэг 10 орчим бодис оржээ.
Орхон аймаг