Олон нийтийн сүлжээнд хүчирхийллийг
сурталчлахгүй байх үүднээс садар самууныг сурталчилсан болон зохисгүй зураг
нийтлэхийг хориглосон шинэ хориг гаргахаар \”Twitter” компаниас төлөвлөжээ.
АНУ-ын технологийн тэргүүлэгч тус
компанийнхан хэрэглэгчдийн гомдол, саналыг аль болох хурдан барагдуулахаар
хичээн ажиллаж буйгаа мэдэгдлээ. \”Wired.com”-д нийтлэгдсэн тус
компанийн аюулгүй байдлын удирдлагаас алдагдсан и-мэйлд хариу тайлбар болгон
энэхүү арга хэмжээг авч байгаа аж. Гэвч Их Британийн \”Wired.com”-оос тус
компанийг одоо байгаа дүрэм журмуудаа илүү сайжруулж, чангаруулах шаардлагатай
байгаа талаар хэдийн мэдэгдсэн билээ.
Холливудын нэрт продьюсер, эмэгтэй
жүжигчдийг бэлгийн дарамтад оруулдаг байсан хэрэг нь сөхөгдөөд буй Харви
Вейнштейнтэй холбогдсон жүжигчин Роуз МакГованы твиттер хаягийг блоколсон
хэмээн шүүмжлэл хүртээд буй \”Twitter”
компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси өнгөрөгч Баасан гаригт мэдэгдэхдээ,
онлайн хүчирхийллийн эсрэг хатуу зогсож, хүчтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан
юм.
Гэвч Харви Вейнштейн нь өөрт нь
холбогдоод буй дээрх бүх бэлгийн хүчирхийллийг үйлдээгүй хэмээн өөрийгөө
өмгөөлж байгаа.
Их Британийн засгийн газар олон
нийтийн сүлжээний бизнес эрхлэгчид, удирдлагуудыг дээрх асуудлыг шийдэж, \”Twitter” болон хэд хэдэн
компанийг цаашид хүчирхийллийн эсрэг кампанит ажлын санд татвар төлж байхыг
уриалжээ. Харин \”Twitter” компанийн
зүгээс \”Wired.com”-д нийтлэгдсэн
бүхэн үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Б.Болормаа