Өнгөрөгч Пүрэв
гаригт дуучин Мэрай Кэрригийн гэрт хулгай орсон тухай цагдаагийн газарт
дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиход өмнөх өдрийн оройн 22 цагаас өглөөний
долоон цагийн хооронд гэрт нь гадны хүн нэвтэрсэн болохыг цагдаагийнхан
тогтоосон байна. Хулгайн
хэргийн талаар Лос-Анжелес хотын цагдаагийн газраас мэдээлэл өгөөгүй ч, нэгэн
эх сурвалжийн хэлснээр сэжигтэн этгээд гэрт цонхоор орж, хэд хэдэн зүйл
хулгайлсан аж. Одоогоор сэжигтэнг барьж чадаагүй, хэргийг шалгаж байгаа гэнэ.
TMZ-ийн дамжуулснаар,
дуучин бүсгүйн гэрээс 50 мянган ам.долларын үнэт эдлэл, түрийвч, нарны шил
зэргийг хулгайлсан байна. Гэрт нь хулгайн хэрэг гарах үед Мэрай Кэрри Нью-Йорк
хотноо байсан аж. Калифорнид зөвхөн Кэрригийнд хулгай орсон юм биш, сүүлийн
саруудад хэд хэдэн алдартны гэрийг \”урт гартнууд” ухаж амжжээ. Он гарснаас хойш
Хилари Дафф, Дрейк, Кендалл Женнэр, Кэвин Харт нарын гэрт \”урилгагүй гийчид”
зочилсон байна. Мөн өнгөрөгч хоёрдугаар сард Ники Минажийн гэрээс 175 мянган
ам.долларын үнэтэй үнэт эдлэл хулгайд алдагдаж байжээ.
Б.Болормаа