Монголын
хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын хувьцаат 27 компанийн 162,162 ширхэг хувьцаа
арилжигдсан байна. Үүнээс хувьцаат 7 компанийн хувьцааны ханш өсч, хувьцаат 18 компанийн хувьцааны ханш буурсан бол хувьцаат 2 компанийн хувьцааны ханш
тогтвортой байлаа. Үүнээс \”Монгол Савхи\” -ийн /UYN/ хувьцааны ханш хамгийн
өндөр буюу 8.36 хувиар өссөн бол \”Хэрлэн Хивс” ХК-ийн /HRL/ ханш хамгийн
өндөр буюу 12.19 хувиар уналаа.
Засгийн газрын
үнэт цаас /ЗГҮЦ/-ны
хоёрдогч зах зээлийн арилжаагаар 137,974 ширхэг үнэт цаасыг 13.6 тэрбум төгрөгөөр
арилжаалагдсан байна. Энэ өдөр \”MSE ALL\” индекс
1,140.82 нэгж болж 0.98 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ
2,223,658,418,161 төгрөг боллоо.