гээд аавынх руу явуулж болно. Харин өөдөсхөн жаахан охиноо өрөвдөхгүйгээр дур
хүслээ хангаж байгаа эрийн хугархайг яавч уучилж, хорих ялаар \”шагнаж\” болмооргүй санагдах юм.
Таван настай охинд хүч хэрэглэж, дур хүслээ
хангасан араатныг үзэн ядаж дуусаагүй байхад гуравхан настай төрсөн үрээ
хүчирхийлсэн жигшмээр хэрэг саяхан гарчихлаа. Энэ хэрэг Төв аймагт гарсан. Үүнээс
цааш уншиж үл чадав.
Төрсөн эцэг нь гэх юм. Яадаг хүн чанараа
алдсан араатан бэ. Бэлгийн бойжилт битгий хэл сүүн шүд нь ч гүйцэт ургаж
амжаагүй нялх үрээ хараад яаж дур хүслээ хангах тухай бодно вэ. Ямар хүнээс ийм
бодол төрдөг вэ. Үнэхээр ийм бодолтой хүн байгаа бол түүнийг энэ ертөнцөд
амьд үлдээж хэрэг байна уу. Зүгээр л энэ араатнуудыг ялын дээд хэмжээгээр шийтэгчих. Хаана хэний
эрхийг хамгаалж, хэнтэй байгуулсан гэрээ хэлцэл зөрчигдөнө гэж нялх үрсээ
араатнуудыг идэш болгосоор байх вэ.
Одоо
болно оо. Бид цөхөрч байна. Охидынхоо нүд рүү харж, гэрэлт ирээдүй амлахаас айж байна. Хүн гэдгээ мартсан энэ араатнуудыг олны өмнө
цаазаар аваач. Та бас охинтой биз дээ, ноён Ерөнхийлөгч өө.