Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд
Индонези улсад 500 гаруй хүнийг олон нийтийн өмнө шийтгэсэн тухай хүний эрхийн
байгууллагууд онцолж байна. \”Watch” агентлагийн
мэдээлснээр тус улсын ерөнхийлөгч энэхүү ял шийтгэлийг \”зэрлэг балмад үйлдэл”
хэмээн буруушаажээ. Асех муж нь Шариатын хууль үйлчилдэг
Индонезийн цор ганц бүс нутаг юм. 2006 оны үед уг хуулийг хүлээн зөвшөөрч салан
тусгаарлагчидтай энхийн хэлэлцээр байгуулсан ч, хууль улам бүр хуучинсаг болж,
ялангуяа ижил хүйстнүүд болон гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон хүмүүст
хүндээр тусч байгаа аж.
Шариатын цагдаа нар гудамжинд эргүүл
хийж, хуулиа сахиулдаг юм байна.
2015 оны аравдугаар сард \”Qanun Jinayat” хэмээх Исламын
шинэ эрүүгийн хууль тус мужид хэрэгжиж эхэлснээр ижил хүйстнүүдийг 100 удаа,
гэр бүлээс гадуурх харилцаанд орсон хүмүүсийг 30 удаа ташуурдах шийтгэл оноох
болжээ.
Хүний эрхийн \”Watch” агентлагаас
эдгээр хуулиас гадна Ислам ба Ислам бус шашинтнуудыг аль алийг нь хамруулж буй
мөрийтэй тоглоом тоглох, архи уухыг хориглосон нэмэлт заалтуудыг хүний эрхийг
ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн буруутгаж байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд Христийн
шашинтан нэг эмэгтэй архи худалдсаныхаа төлөө саваадуулж шийтгүүлж байжээ.
Индонезиос гадна хүмүүсийг саваадаж,
олон нийтийн өмнө шийтгэдэг орнуудын тоонд Иран, Саудын Араб, Малдив, Малайз,
Сингапур, Бруней улс багтдаг аж. Эдгээр шийтгэлийг Эмнести олон улсын
байгууллагаас эрүүдэн шүүх шийтгэлтэй адилтган үзсэн байна.
Б.Болормаа