Шинэ Зеланд улс үл хөдлөх хөрөнгийн
үнэ өсөхөд гол нөлөөг үзүүлж байна гэж үзээд гадаадын иргэдэд байр, орон сууц
худалдахыг хориглосон хориг тогтоожээ. Ерөнхий сайд Жасинда Ардерны
мэдэгдсэнээр уг хориг зөвхөн гадны иргэншилтэй иргэдэд үйлчлэх аж.
Орон сууцны хямралаас болоод тус
улсад маш олон иргэн эзэмшиж буй байраа алдахад хүрчээ. Хүүгийн ханшийн уналт,
орон сууцны хязгаарлагдмал нөөц, цагаачлал зэрэг нь сүүлийн жилүүдэд орон
сууцны үнэ огцом өсөхөд ихээхэн нөлөөлсөн гэж судлаачид үзсэн байна. Тус улсын
томоохон хотуудад гадаад эзэнтэй үл хөдлөх хөрөнгүүд эрс нэмэгдэж, орон сууцны
хомстол үүсээд байгаа юм. Өнгөрөгч есдүгээр сард 9 жил эрх
барьсан консерватив Үндэсний нам уг хоригийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, \”Бид
гадаадын оршин суугчдад байр худалдахыг хориглосон шийдвэрийг зөвшөөрч байна”
хэмээн мэдэгдээд, шилжин суурьших хөдөлгөөнийг хязгаарлаж, ажлын байрыг
нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа хэлсэн байна.
Энэхүү хориг нь хилийн чанад дахь
худалдан авагчдыг үргээж, дэд бүтцэд сөрөг нөлөө үзүүлж, орон сууцны үнэд
дарамт болох вий гэж зарим эх сурвалжууд эмээж байгаа аж. Дашрамд дурдахад,
Шинэ Зеландын зах зээл дээрх үл хөдлөх хөрөнгө худалдан авагчпын ихэнхийг Хятадын
хөрөнгө оруулагчид эзэлдэг аж.