Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл зарим
гишүүдийн хүссэнээр батлагдсангүй. Шадар сайд Ц.Оюунбаатарын хувьд хуулийн
мэдлэгтэйгээ гайхуулж, батлаад өнгөрөх байсан юм даа хэмээн \”гоншигонож” харагдав.
Харин З.Баянсэлэнгэ гишүүний хувьд нэлээд
уур бухимдалтайгаар гишүүд рүү агсарлаа. Ер нь шууд ярьчихдаг гишүүн маань энэ
удаад харин \”болохгүй мэдээлэл” цацчихав уу даа хэмээн гишүүд халагдаж сууна.
Тодруулбал, З.Баянсэлэнгэ гишүүн өршөөлийн хууль өөрийн хүссэнээр батлагдаагүйд
уурлаж, АТГ-аас шалгагдаж байгаа албан тушаалтнуудын тоо, зэрэг зиндааг зарлаж
орхих нь тэр. Түүний мэдээлснээр одоогоор 112 албан тушаалтан АТГ-т шалгагдаж
байгаагаас УИХ-ын гишүүн хоёр, асан болон одоо эрхэлж байгаа Төрийн нарийн
бичгийн дарга 11, цагдаагийн 22 дарга, төрийн өмчит 46 компанийн захирал, удирдлагууд
байгаа аж.
Гишүүн хатагтай энэ мэдээллийг хэлмэгцээ
амаа хэсэг зуур барив. Хэрвээ уур бухимдал нь дээд түвшиндээ хүрсэн бол албан
тушаалтнуудын нэр усыг нэг бүрчлэн хэлэх байж гэж хэвлэлийнхэн таамаглаж байна.
УИХ-ын гишүүд хүссэн байгууллагаасаа мэдээ, мэдээлэл авах эрхтэй. Тэдэнтэй адил
эрхийг уг нь хэвлэлийнхэн эдэлдэг. Гэхдээ хууль амьдрал дээр хэрэгжддэггүйд л
асуудал бий. Тиймээс АТГ-аас өгдөггүй мэдээллийг З.Баянсэлэнгэ сайдын амнаас
сонсч болохоор болчихлоо. Сайд хэзээ дахин уурлах бол.
Амар