Ашигт малтмалын газраас Ус, газрын
тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас
бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалт зөрчилтэй байгаа талаарх
гомдлыг иргэд Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Энэ дагуу тус газраас шалгалт
явуулсан байна.
ШалгалтаарАшигт малтмалын газар нь иргэд, олон нийтэд ойгомжтой, бүрэн гүйцэт мэдээ
мэдээлэл хүргээгүй, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авахыг эрхийн тухай
хуулийг зөрчсөн, түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өмнө нь үйлчилж
байсан журамд зааснаар материалаа бүрдүүлж өгсөнөөр сонгон шалгаруулалтаас
хасагдах нөхцөл бүрдсөн гэх зөрчлүүдийг илрүүлжээ.
Тиймээс
АМГ-ын дарга Д.Үүрийнтуяад гаргасан шийдвэрүүдээ иргэд олон нийтэд ил тод,
ойлгомжтой мэдээлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг
хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн байна.
А.Аюуш