Хүүхдэд
зориулсан, хамгийн анхны энтертайнмент тайзтай \”49 дүгээр гудамж” хүүхэд,
залуучуудын театрын нээлт өчигдөр боллоо.Энхтайван найрамдлын ордон гэж
нэрлэдэг ч хариуцах эзэнгүй болсон барилгыг өөрчлөхөөр \”Харанга” хамтлагийн
ахлагч, гавьяат жүжигчин Ц.Энхманлай тэргүүтэй багийнхан хандив
цуглуулснаархүүхэд залуучуудын театр сүндэрлэжээ. Энэхүү театр нь 200-250 хүний багтаамжтай үзвэрийн
танхим, урлагийн бүхий л чиглэлээр бэлтгэл хийх боломжтой. Мөн бага танхим болон улаан булан, дугуй булан
зэрэг хүлээн авах хэсэгтэй юм байна.
\”49 дүгээр гудамж” хүүхэд, залуучуудын театрын
уран сайхны зөвлөлийн дарга, гавьяат жүжигчин Ц.Энхманлай \”Манай театр хүүхэд
аливаа зүйлийн зүй тогтлыг зөв танин мэдэхэд тусалж, гоо зүйн хүмүүжилд дэмжлэг
үзүүлэх эрхэм зорилготой. Энэ гэгээн үйлсэд нэгдэн уран сайхны удирдаачаар
ажиллах болсондоо баяртай байна. Олны хүч оломгүй далай гэдэг. Та бүхний халуун
сэтгэлийн дэмээр энэ театр нээгдлээ. Энэ театр нээгдсэнээр хүүхдийн гоо зүйн
хүмүүжилд томоохон хувь нэмэр болоод зогсохгүй 25 хүн ажилтай болж байна.
Театрын нээлттэй зэрэгцэн \”Сүбээдэй хүү” хүүхдийн бүрэн хэмжээний драмын жүжиг
маань албан ёсны нээлтээ хийж байна. Театрт хүүхдийн урлагийн авьяасыг
хөгжүүлэх олон дугуйлан 2018 оноос эхлэн хичээллэх болно” гэлээ.
\”Хичээнгүй, тусч Сүбээдэй хүү” хэмээх бага
насны хүүхдэд зориулсан цуврал жүжгийг дөрвөн жилийн турш хүүхдүүдэд үнэ
төлбөргүй үзүүлэх юм байна. Энэ нь хүүхдүүдэд үзүүлж буй маш том хөрөнгө
оруулалт юм. \”Хичээнгүй, тусч Сүбээдэй хүү”
жүжгийг 9-10 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй тоглох бөгөөд нийслэлд ийм насны 35
мянган хүүхэд байдаг юм байна.