Өршөөлийн хууль гурван
сар гацсан ч ашгүй нэг батлагдлаа. Энэ хуулиар авлига албан тушаалын хэрэгтнүүд
өршөөгдөхгүй. Харин \”Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр яах бол гэсэн
хүлээлт иргэдийн дунд байсан юм. Энэ хүлээлтэд УИХ-ын гишүүн Г.Уянга \”Ц.Мөнхбаяр
маань өршөөгдөхөөр боллоо” хэмээн цахим хуудсаараа дамжуулан хариулт өглөө. Ц.Мөнхбаяр
нь шүүхээс долоон жилийн ял сонсоод байсан юм. Өршөөлийн хууль 2015.10.29-ний
өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд өршөөл үзүүлэх ажлын хэсгийн
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Ганбат даргалж байгаа юм.
Амар