Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгсөн юм. Энэ үеэр Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн
дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одтой уулзаж цөөхөн асуултад
хариулт авлаа.
-Өнөөдөр таны шавь Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?
-Дасгалжуулагч
багшийн хувьд маш их баяртай. Манай тамирчдаас анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар цол
хүртэж байна. Д.Сумъяа зоригтой, зорилготой
учраас энэ их амжилтыг гаргаж байгаа.
-Ойрын зорилго юу байна. Д.Сумъяа жиндээ тэргүүлж байгаа. Одоо үлдэж байгаа дөрвөн тэмцээндээ
оролцох уу?
– Ерөнхийдөө тооцоо хэрэгтэй байгаа. Гэхдээ энэ
жилийн хувьд цуврал тэмцээндээ ороод явна.
-\”Рио-2016” олимпоор ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Бразилын Д.Сильвад вазари үнэлгээгээр ялагдаж,
мөнгөн медаль авч байсан. Харин Абу Дабигийн их дуулгаас Д.Сильваг ялж алтан медаль авсан. Энэ барилдаан ямар болсон бэ?
– Д.Сумъяа, Д.Сильва хоёр жиндээ хамгийн хүчтэй өрсөлдөгчид. Одоогийн байдлаар энэ хоёрын барилдаан тав, хоёрын
харьцаатай байгаа. Д.Сумъяа 3Рио-2016” олимпоос алтан медаль авах боломж байсан.
Харамсалтай нь бага зэрэг азгүйтсэн. Гэхдээ сая Абу
Дабигийн их дуулгаас Д.Сильваг ялж алтан медаль авсан. Барилдааны хувьд маш хүнд барилдаан байсан.
Н.Алт