Агаарын бохирдлыг бууруулахад 2008-2017 онд улсын төсөв болон гадны төсөл хөтөлбөрөөс зарцуулсан мөнгө нийтдээ 312.5 тэрбум /312.500.000.000/ болжээ. Үүнээс 130.000.000 $-ыг нь 175618 зуух тараахад зарцуулсан бөгөөд Гэр хорооллын нийт өрхийн 97 хувийг энэхүү зуухаар хангажээ. Өндөр гүйцэтгэлтэй, их хөрөнгө зарцуулсан ажлын тайлан нэг иймэрхүү байгааг \”Утааны эсрэг ээж, аавуудын холбоо\”-ноос утааг багасгахаар ажиллаж байгаа эрхэмүүдэд санууллаа.