Энэтхэгт Калькуттын эмнэлгийн коллежид эмч нар нэг залуугийн гэдэснээс 5 см- урттай 639 хадаасыг гаргажээ.
Залуу эмнэлэгт бөөлжиж, гэдсээр өвдөөд байна гэсэн дуудлагаар ирсэнийг дурангаар үзэхэд гэдэс нь хадаасаар дүүрсэн байлаа. Хоёр цаг хагалгаа хийх явцад гэдсэнд 10 –сантиметр зүсэлт хийж соронзонгийн тусламжтайгаар металл зүйлийн хэсэгчилсэн эсийн хамт гаргаж авчээ. Эмч нар, хэдийгээр хадаас хурц үзүүртэй ч өвчтөний дотор эрхтэнүүдэд хүнд нөлөө үзүүлээгүй байна гэж тэмдэглэжээ. Залуу сэтгэхүйн өөрчлөлттэй учраас тогтмол хадаас залгидаг байжээ. Одоо эмч нар эрчимт эмчилгээ хийлгэж байна.Ц.Пүүжээ