Германы дэлхийд тэргүүлэгч
компаниудын нэг BMW хоёр
төрлийн асуудлаас болж нэг сая автомашинаа Хойд Америкийн зах зээлээс эргүүлэн
татахаар болжээ. Нэгдүгээрт, хэт халалт үүсгэдэг кабель утас хэрэглэснээс болж
гал дэмжих эрсдэлтэй хэмээн үзэж 2006 оноос 2011 он хүртэлх \”BMW 3” цуврал
загваруудыг эргүүлэн татах аж. Хоёрдугаарт, буруу хавхлага халаагч
суурилуулснаас болоод 2007 оноос 2011 онд үйлдвэрлэсэн загваруудыг буцаахаар
болсон байна. Компанийн зүгээс алдаатай суурилуулсан сэлбэг хэрэгслийг үнэ
төлбөргүй сольж өгөх юм.
Компаниас ирэх 12 дугаар сард албан
ёсоор мэдэгдэж, ажлыг эхлүүлэх гэнэ. Дээрх хоёр асуудалд тус бүр 700 мянган
автомашин хамаарах бөгөөд нийтдээ 1.4 сая автомашиныг эргүүлэн татаж, засвар
хийх юм. Асуудалтай автомашинуудын ихэнхийг АНУ-д борлуулсан байжээ. Харин
АНУ-аас бусад улс орнуудад худалдсан машинуудыг буцаан татах эсэх нь одоогоор
тодорхойгүй байгаа юм.
\”BMW”-гийн зүгээс 2008 оноос хойш автомашиныхаа
халаалт, агаар сэлгэлтийн системд голлох нөлөөг үзүүлдэг цахилгаан утасны
асуудлыг судалж байгаа гээд \”Хэт халдаг цахилгаан утас нь цахилгааны холболтыг
хайлуулж, гал гарах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг” хэмээн мэдэгджээ.
2015 онд л гэхэд дээрхтэй холбоотой
ослын гурван тохиолдол бүртгэгдэж, өнгөрөгч есдүгээр сард дөрөв дэх тохиолдол
нь гарсан аж. Харин 10 дугаар сард АНУ-ын хууль тогтоох байгууллагынхантай
уулзаж зөвлөснөөр ийнхүү нэг сая гаруй машиныг эргүүлэн татах шийдвэрийг
гаргасан байна. Харин хавхлага халаагчийн асуудлыг
2009 оноос хойш судалж байгаа ч одоогоор осол гарч, хүн гэмтэж бэртсэн
тохиолдол гараагүй байгаа гэнэ. Үүнд 530i, X3, Z4 3.0si загварын машинууд
хамаарч байгаа билээ.