УИХ-ын гишүүн М.Билэгт УИХ-ын чуулган дээр \”Монгол хүн аав, ээж, ах дүү, үр
хүүхдийнхээ амь насыг нь аврах, өвчнийг нь оношлуулж эмчлүүлэхээр гадны өндөр
төлбөртэй эмнэлэг рүү аврал эрж хэдэн 100-гаараа явж байгаа нь Монголын төрийн
эмгэнэл. Тиймээс Эрүүл мэндийн яамны эцсийн үр дүн бол өндөр хөгжилтэй орны
Эрүүл мэндийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг Монголдоо
нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх явдал юм. Иргэдээ гадаад руу амиа аврахаар,
аврал эрж явдаггүй болгох ёстой. Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалмаар байна”
хэмээн хэдэн ширүүхэн үг хэлсэн. Энэ мэдээж монгол улсын эрүүл мэндийн салбарын
өнөөдрийн төрх. Эрхэм гишүүний хэлснээр эрүүл мэндийн салбарын эмчилгээ,
үйлүчилгээг сайжруулахгүй бол өвчтөнүүдийн цуваа Солонгос, Хятад, Оросыг зорьж Монголын
төрийн эмгэнэлтэй байдлыг улам л бататган харуулсаар байх уу.