Монголын ҮЭХ-ын
Ерөнхийлөгч болохыг мөрөөдсөн хүмүүс сүүлийн үед олширч байгаа гэнэ. Монголын Үйлдвэрчний
эвлэлийг улс төрийн эрх мэдэлд хүрэх гишгүүр болгогсод их болсон учраас ийн
тэмцэж, өрсөлдөж байгаа гэж хэлэх хүн ч байна. Монголын ажилчдын эрх ашгийг
хамгаалах үүргийг хариуцлгатай, нэр төртэйгөөр биелүүлнэ хэмээн Монголын эрүүл
мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар МҮЭХ-ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ. Тэрээр хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах даалгавар авч нэрээ дэвшүүлж байна хэмээн сурталчилгааны хуудсаа хийжээ.