Миний охин надаас \”бөгс
долоогч гэж юу гэсэн үг юм бэ” гэж асууж байна. Би ч \”их л муухай үг дээ” гэлээ.
Тэгсэн \”бөгс долоохоор баас амтагдана биз дээ” гэж байна. Тэгэхээр нь \”амтагдах
нь амтагдана, гэхдээ наад хүмүүс чинь арай өөр утгаар нь хэлж байгаа байх аа”
гэж тайлбарлалаа.
Манай гишүүд нээрэн
хүний нүүрийг түлж ханахгүй улс шүү. Хурал чуулган дээр байгаа мөртлөө л гудамжинд
байгаа яваа \”бөбөчид”-өөсөө дутахгүй үг хэллэг, үйлдэл харуулах юм.
\” …Ааваа манай
ангийн хүү энийг гаргаад. /салаавчийг үзүүлэв/ Багш болохгүй муухай гэж түүнийг
загинасан. Тэгсэн энэ том дарга хүн чинь зурагтаар энийг /салаавчаа дахин
үзүүлэв/ гаргаад байна шд” гээд эвгүй байдал оруулж байх жишээтэй.
Ядаж гишүүд минь
зурагтаар гарахдаа ёс зүйтэй бай л даа. Хаалттай хуралдах үедээ ямар
хүмүүжилтэйгээ гайхуулах чинь бидэнд огт хамаагүй. Харин зурагт, радиогаар
гарахдаа үг үйлдлээ цэгнэж баймаар юм. Хүүхдүүд түүнээс ч үлгэрлэж байна.
Эмэгтэй гишүүн
бусдыг \”бөгс долоодог”-оор дуудаад л эсвэл дунд хуруугаа гозолзуулаад байх нь
тийм ч таатай санагдсангүй. Мөн яг нарийндаа ярьвал \”бөгс долоогч”-ийг өнөөгийн
УИХ-д хэн тэргүүлэх бэ гэдгийг Монголчууд хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаадаг.
Амар