Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухогийн хүү, долоон настай Махото хүү сумогоор барилдахаар шийджээ. Түүний оролцох анхны тэмцээн нь ирэх жилийн нэгдүгээр сард Токио хотноо болох \”Хакухо цом” тэмцээн бөгөөд \”Аавынхаа нэрэмжит тэмцээнд оролцох уу, медаль авч чадна даа\” гэж хэлтэл Махото хүү гэнэт барилдахаар шийдсэн гэнэ. Үүүний хакухо аварга хүүдээ шинэ маваши худалдаж авч өгтөл баярлаад, шууд бэлтгэл хийж эхэлсэн” тухай аврага маань сэтгүүлчдэд ярьжээ. Гэхдээ их аварга М.Даваажаргал хүүгээ заавал бөх бол гэж шахахгүй. Алдартай бөхийн удам байх хэцүү, дарамттайг өөрийн биеэр амссан гэдгээ ч ярьсан байна. Тэрбээр \”Өвөө, аав, хүү гээд гурван үеийн аварга байвал сайхан гэж мөрөөдөөд л суудаг. Хүүгээ бага багаар барилдуулж байтал ирээдүй нь тодрох болох байх” гэсэн байна.