\”Youthonomics” сайт жил бүр
залуучуудад хамгийн муу болон хамгийн сайн дэлхийн орнуудын жагсаалтыг гаргадаг
бөгөөд энэ оны хамгийн муу орнуудын жагсаалтыг Мали, Пакистан, Өмнөд Африк
Египет, Бразил, ОХУ зэрэг орнууд эзэлжээ. Харин хамгийн сайн орнуудын
жагсаалтыг Норвеги, Швейцарь, Швед, Дани, Нидерланд, АНУ, Австрали зэрэг орнууд
тэргүүлсэн байна. \”Youthonomics” сайт энэ оны жагсаалтандаа дэлхийн 64 орныг
хамруулсан бөгөөд Монгол Улс багтаагүй байна. Харин багтсан орнуудаа урьдын
адил 25-аас доош насны залуучууд хэр сайн болон муу байгааг дүгнэжээ. Ингэхдээ
25-аас доош насны хүмүүсийн эрүүл мэндийн байдал, боловсролын түвшин, ажил эрхлэх
боломж, амиа хорлолтын тоо зэргийг харгалзан үзэхийн сацуу тухайн улс орных нь
эдийн засгийн байдал зэргийг хамтатгажээ. Ерөнхийдөө 25-аас доош насныхны ухамсар,
амьдралын түвшинг судалсан аж. Түүнчлэн ЮНЕСКО, Эдийн засгийн хамтын ажиллагаа,
хөгжлийн байгууллагын мэдээллийг ашигласан байна. Ингэхэд бүх түвшингээр
дэлхийд тэргүүлдэг Норвеги, Швейцарь, Швед, Дани зэрэг Скандиновын хойгийн
орнууд урьдын адил тэргүүлж, ажилгүйдлээс болж зовж, 25-аас доош насны орон
гэргүй иргэдийнхээ тоогоор тэргүүлдэг Египет, Өмнөд Африк, Пакистан, Бразил
зэрэг орнууд сүүл мушгижээ.