Цагдаагийн байгууллагаас
нэгдсэн төлөвлөгөө, ажлын хэсэг гарган өнгөрсөн дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтыг зохион явуулж
байна. Хяналт шалгалтаар гудамж замд хөдөлгөөнд
оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд болон тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон
гэрэл дохио тавьж ашиглах эрх бүхий байгууллага болох Гадаад харилцааны яам,
Нийслэлийн төр захиргааны авто бааз, Засгийн газрын авто бааз, Цагдаагийн
ерөнхий газрын автобааз, Иргэний нисэхийн ерөнхий газрын автобааз зэрэг төрийн
байгууллагуудын нийт 1,100 орчим тээврийн хэрэгслийг шалгаснаас 102 зөрчил
илрүүлж, зөрчилтэй 25 тусгай гэрэл дохио, гэрэлтүүлэг гурвыгтус тус
хураан авч Бүртгэл хяналтын төвд шилжүүлснээр 22 иргэнийг 1,025,000 төгрөгөөр
торгож хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Нийт илэрсэн зөрчлийг
төрөлжүүлвэл зөвшөөрлийн хугацаа дууссан 30, зөвшөөрөлгүй 66 ,
зөвшөөрлийн он засвартай3, зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн
3 зөрчил тус тус илэрсэн бөгөөд дийлэнх зөрчил нь зөвшөөрөлгүй тусгай дуут
гэрэл дохио ашиглах, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан мөн гадна талаас
харахад өнгө тодорхойгүй туузан гэрэл дохиог ихээр тавьж хөдөлгөөнд оролцож байсан
аж.