Азийн
19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний \”I” хэсгийн сүүлийн тоглолтууд
өчигдөр/11.08/ Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд
явагдлаа. Анх байгуулагдсан жилдээ ААШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдсөн Монголын
залуучуудын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийжээ.
Тоглолтын нэгдүгээр үед 2:1-ээр Сингапурын шигшээ баг
давамгайлсан ч манай залуус шийдвэрлэх хагаст тун хариуцлагатай тоглож, үндсэн
цаг дуустал тэмцэж чадсанаар гайхалтай эргэн ирэлт хийлээ. Тодруулбал,
нэгдүгээр үеийн төгсгөлд 11 метрийн торгуулийн цохилтоос тоог ойртуулсан
Монголын шигшээ багийн 9 дугаартай довтлогч М.Жансерик 53, 87 дахь минутад гоол
оруулан, тоглолтын үр дүнг эргүүлсэн. М.Жансерик хеттрик /3 гоол/ толилуулаад
зогсохгүй шүүгчийн мэдлийн цагт гоол оруулан тоглолтын эцсийн үр дүнг 2:4
болгов. Ийнхүү энэ жил үүсгэн байгуулагдаж эхнийхээ тэмцээнд орсон
Монголын 19 хүртэлх насны шигшээ баг анхныхаа хожлыг авч, гурван оноо авлаа.