УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан, МАН-ын экс адрга С.Баярын АНУ-д худалдаж авсан орон сууцнуудын талаархи мэдээллийг олон нийтэд ил болгосон. Тэрээр \”golomt.org сайтаас энэ мэдээллийг олон нийтэд ил болгоосой гэж надад явуулсан байх. Надаас гадна улс төр судлаач н.Ганхуяг зэрэг олон хүнд энэ мэдээллийг явуулсан байна. Энэ мэдээлэл Оюутолгойн гэрээтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж буй учраас олон нийтэд мэдээллээ” хэмээж байсан билээ.
Тэгвэл С.Баяр үүнийг АТГ-т өөрийн хүсэлтээр шалгуулна гэж мэдэгдсэн ч өдгөө нам жим байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга \”АТГ-ынхан С.Баярын асуудлыг ямар үндэслэлээр, яагаад больсон гэдгээ бичгээр өгөөрэй” хэмээн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр АТГ-ынханд хандан хэлсэн.
Энэ нь олон нийтийн дунд АТГ-ын хариу тайлбар, үндэслэлийг харах хүлээлт болж үлдэж байна.