БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажил явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар шинэ гүүрийн 77 дам нурууг угсарч, Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбогдох D рампын 16 тулгуур ригель цутгалт хийхээс 12-ыг нь хийж гүйцэтгээд байгаа аж.
Яармагийн гүүр ашиглалтад орсноор Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, \”Буянт-Ухаа-1 ,2 \” зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах юм.Төслийн хүрээнд баригдах шинэ гүүр нь 250,2 у/м, 20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд барилгын ажил 2019 оны 11 дүгээр сард дуусна.