Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн
засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Б.Батзаяаг гэнэт баривчиллаа. Сүр дуулиангүй
баривчилгаа болсон ч хэвлэлүүд аль хэдий нь мэдчихжээ. Ямар Б.Батзаяаг яриад
байна вэ гэж гайхаж магадгүй. Тэгвэл Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн
дарга асан, Монголын төмөр зам ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан
Б.Батзаяагийн тухай энд яригдаж байна. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын
чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан \”Самсунг С&Т” компанийн захирлыг барьж саатуулсан тухай эх
сурвалжуудын мэдээлэл байна.
Тэгвэл Б.Батзаяа нарыг ямар
шалтгааны улмаас баривчлав. Зам тээврийн яамнаас олон сая долларын хөрөнгө
оруулалттай ажлыг ямар ч тендер зарлалгүйгээр 100 мянган ам.долларын дүрмийн
сантай жижиг компаниар гүйцэтгүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэйгээс гадна
авлига хээл хахуулийн шинжтэй хэмээн хуулийнхан сэжиглэж, улмаар сэжүүр гарч
ирсэн учраас л дээрх хүмүүсийг саатуулан шалгаж эхэлсэн болов уу.
Тэгэхээр Б.Батзаяа нь тендер
зарлахгүйгээр улсын шинж чанартай бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах
эрх мэдэлтэй хүн байсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Яамны Төрийн нарийн
бичгийн даргад ийм эрх мэдэл байдаг уу. Төрийн нарийн бичиг байтугай төрийн
сайдад ч ийм эрх мэдэл байхгүй гэдэг. Гэвч Б.Батзаяаг саатуулан шалгаж эхэллээ.
Б.Батзаяагийн яг гардаж, гарын
үсэг зурж баталгаажуулсан ажлыг \”Таван толгой-Сайншанд-Баруун урт-
Хөөт-Чойбалсан-Эрээн цав, Хөөт-Бичигт” чиглэлийн 1100 км төмөр замын ТЭЗҮ буюу
7.8 сая ам.долларын төсөв бүхий бүтээн байгуулалтын ажлыг \”Маккинсэй” компаниар
гүйцэтгүүлэхээр гэрээ гэж нэрлэдэг. Гэвч энэ талаар мэдээлэл олно гэвэл төрийн
нууцад халдсан хэрэг болно.
Гэхдээ олон зуун
сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ямар ч тендер зарлалгүйгээр
гүйцэтгэгчийн сонгосон асуудлаар Б.Батзаяаг саатуулсан тухай дээр дурдсан.
Албаны эх сурвалж үүнээс өөр мэдээлэл өгөхийг ч хүссэнгүй. Одоогоор Б.Батзаяа
боловч цаашид энэ хэрэгт салбарын сайдаар ажиллаж байсан хүмүүс, Монголын төмөр
зам ТӨК-ийн удирдлагууд татагдах нь
ойлгомжтой болж байна.
Хуулийн
байгууллагууд хэн нэгний захиалгаар ажиллаагүй л бол энэ хэргийн үнэн мөн нь
удахгүй тодорхой болох биз.
А.Аюуш