Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурсаар байгаа. Сүүлийн хоёр жилийн байдлаар литр тутамдаа нэг ам.доллараар буурч буй шатахууны үнэ харин манай улсад ямар ч хөдөлгөөнгүйгээр гацчихаад байна. Үүний үнэ тогтоогчид л мэдэх байх. Учир нь төрөөс шатахууны үнийг тогтоох ямар ч боломжгүй гэж мэдэгдээд байгаа.