Иргэдийн дунд
багагүй хүлээлт үүсгээд байсан нийтийн тээврийн дамжин суулт үнэгүй болгох ажил
энэ сарын 7-ноос буюу ирэх бямба гаригаас эхлэн хэрэгжиж эхлэхээр болжээ.
Ингэхдээ 30 минутын дотор дараагийн автобусанд суувал нэг удаа үнэгүй зорчих эрх
эдлэх бөгөөд 30 минутын хугацаа
өнгөрсөн эсвэл 30 минутад багтаж гурав дахь автобусанд суусан тохиолдолд хөнгөлөлт
эдлэхгүй үндсэн төлбөр болох 500 төгрөгийг төлнө. Гэхдээ дээрх хөнгөлөлтийг зөвхөн
цахим карттай иргэдэд эдлэх боломжтой аж. Харин ююутнуудын хувьд
\”Боловсролын тухай хууль\”-ийн 43.2.5-д зааснаар хичээлд ирж, буцах
зардлыг төр даах зарчмаар хөнгөлөлтийн картыг Нийслэлийн Боловсролын газраар
дамжуулан өгч эхэлсэн нь хэвээр мөрдөгдөнө. Тэгвэл сурагчдын үнэгүй зорчих
асуудалд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш нийтийн тээврээр үнэгүй
зорчуулах боломжгүй ажээ.