Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг буулгаж чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Шалгалтын зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж буй шуурхай албаны автомашин зорчих зам гарцыг чөлөөлөхөд чиглэж байна хэмээн албаныхан хэллээ.
Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх арга хэмжээ 14 хоног үргэлжлэх бөгөөд нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байна. Иргэний үүргээ биелүүлж барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас уриаллаа.