Оросын Владимир мужид Саканц
нуур гэнэт алга болжээ. Нуурын ус загастайгаа хамт газар доогуур урсан орсон талаар гоелогчид тайлбарласан байна. Орон
нутгийнхан маш их гайхаж байгаа бол геологчид гайхсангүй. Учир нь энэ \”Маш ховор” үзэгдэл боловч ердийн л зүйл гэж тайлбарлажээ.
\”Нуур үе үе
олон удаа алга болж, гарч ирдэг. Зарим нуур хэд хэдэн жилээр эсвэл арван жилээр
ч алга болдог, тэгээд эргээд л сэргэдэг. Энэ бүгд маш ховор тохиолдол\” гэж
геологч Юрий Долотов ярьсан байна. Ийм нуурыг Крастын төрлийнх гэдэг. Усан сан
нь сувгийн системтэй холбогдсон байж болох. Усны түвшин доошлох үед нуурын ус
газар доогуурхи голоор урсан явчихдаг юм гэжээ.
Ц.Пүүжээ