Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11-ний өдрүүдэд өмнөд хөрш
БНХАУ-д айлчилна. Тэрбээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си
Зиньпиний урилгаар ийнрүү төрийн айлчлал
хийх гэж байгаа бөгөөд айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын
дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийх юм байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхах аж.