Твиттер үйлчилгээгээ өргөжүүлэхийн тулд эсвэл өөр шалтгаан байсан уу бүх хэрэглэгчдийнхээ бусдыг дагах хязгаарыг нь 2000 байсныг 5000 болгосноо жиргэлээ. Твиттерийн хэрэглэгч нэг хүнийг хэдэн хүн дагах нь хязгааргүй байдаг ч гэсэн харин нэг хүн 2000 хэрэглэгчийг л дагах хязгаартай байсан юм. Энэ нь спам болон бусад сурталчилгааны хууль бус автомат программуудаас сэргийлсэн алхам гэж тайлбарлаж байсан юм. Ямартай ч хэрэглэгчид нь энэ эрх чөлөөг хэрхэн хортойгоор ашиглахыг нь мэдэхгүй ч твиттерийн спамын эсрэг программ нь сайжирсан бололтой.
Хэрэглэгчдийн хувьд энэ нь ашигтай болох бөгөөд та хязгаартаа хүрсэн байсан бол одооноос эхлэн ахин 3000 идэвхтэй хэрэглэгчдийг дагаж тарааж буй мэдээ мэдээллийг нь үзэж илүү их цагийг Твиттерт зарцуулах боломжтой болж байна.