Америкийн Массачусетсийн Технологийн их сургуулийн физикчид Wi-Fi-н тусламжтайгаар ханын цаанаас хүмүүсийг харах арга нээжээ. Их сургуулийн сайтад бичсэнээр бол энэ тухай хэдхэн хоногийн дараа японы Кобе хотод болох эрдэм шинжилгээний SIGGRAPH бага хурал дээр танилцуулах юм байна. Энэ аргыг зохиогч Фадель Адиб, Дина Катаби нарын хэлж байгаагаас үзэхэд төхөөрөг нь Wi-Fi дээр үндэсэлсэн радио долгион цацаж энэ нь ханын цаана байгаа хүн, бусад биетэд хүрээд аппаратад эргэн ирж хөдөлгөөнийг нь тодорхойлох гэнэ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ аппарат хүний өндөр, жин зэргийг тодорхойлж ханын цаана хэн байгааг 90 хувийн баталгаатай тодорхойлж чадах болохоор хууль хамгаалах болон тусгай албадад тун чухал багаж болох юм байна. Үүний зэрэгцээ энэ аппарат ханын цаана байгаа хүний зүрхний цохилтыг хэмжиж болох болохоор ганц бие хүмүүсийн биеийн байдлыг байнга хянаж, хэрэв хөдлөхгүй юм уу, зүрхний ажиллагаа нь доголдвол автоматаар түргэн тусламж дуудах боломжтой гэнэ.