Эрүүгийн цагдаагийн газрынхан амралт, зугаалгаар явж байхдаа нэгнийхээ
аминд хүрсэн хэрэг гарсан. Тэгвэл бусдын амь насанд хохирол учруулсан хэргээр
тус газрын ажилтан, ахлах ахлагч Б.Ө-г шалгах болсон бөгөөд хэргийг прокурорын
хяналтад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.
Б.Ө нь Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ажилтан, хошууч Х-тэй
маргалдаж, улмаар зодолдож, амь насыг нь хохироосон юм.
Энэ хэрэгт ноцтой нэг асуудал бий. Тэр нь ажлын өдөр
амралтанд явсан асуудал. Үүнээс болж тус Эрүүгийн цагдаагийн газрын удирдах
албан тушаалтнууд нэлээд хүндхэн байдал орчихоод байгаа. Хэрвээ ажлын өдөр
амралтанд яваагүй бол хүн амины хэрэг гарахгүй ч байх магадлалтай байсан юм.
Амар