Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар \”Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс
хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо,
хяналт \”сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт
Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, эрхийн хэрэгжилтийг
хангах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалах тодорхой чиг үүрэг хүлээдэг
төрийн бодлогын болон үйлчилгээний байгууллагууд, төрийн бус байгууллага,
иргэд, судлаачид, олон улсын байгууллагууд оролцож байна.
Энэхүү
хэлэлцүүлгийг хийснээр:
Хүүхдийн
эрх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, нөхцөлийг тодорхойлж нэгтгэн
дүгнэснээр шаардлагатай эрхзүйн орчинг өөрчлөх боломжийг судлах,
Хүүхдийн
эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын өмнө тулгамдаж
байгаа асуудлуудыг гаргаж ирэх, ажлын уялдаа холбоо сайжрах,
Хүүхдийн
эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог
сайжруулж хамтран ажилласнаар хүүхдийн эсрэг гэмт хэргийг дорвитой бууруулах
гарц шийдлийг олох зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзжээ.
Тэгвэл энэ үеэр олон нийтийн дунд хүлээлт
болоод байгаа цаазын ялыг сэргээх эсэх асуудалд Ерөнхийлөгч байр сууриа
илэрхийлсэн бололтой. Тэрээр бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насанд нь
өршөөл үзүүлэхгүй гэж хэлсэн талаар түүний зөвлөх Г.Уянга дөнгөж сая өөрийн
цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүй тун
удахгүй хүргэх болно.