Америкийн цагдаа нар АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамаг хөнөөхийг завдсан
46 настай эмэгтэйг баривчилжээ. Энэ талаар өнөөдөр Нью-Йорк Пост сонинд мэдээлжээ.
Мөрдөгч нарын үзэж байгаагаар уг эмэгтэй өнгөрсөн жилийн 10-р сард Техас мужийн
амбан захирагч Грег Эбботтод дэлбэрэх төхөөрөмж бүхий шууданг илгээж байсан
бөгөөд тухайн үед мужийн амбан захирагч шууданг задалсан боловч аз болж тэр нь
дэлбэрээгүй ажээ. Ерөнхийлөгч асан Барак Обамаг хөнөөхийг завдсан уг эмэгтэйг
өөрийнх нь илгээсэн илгээмжин дээрх муурын арьсан эдлэлийн тусламжтайгаар
баривчилсан бөгөөд уг муурыг тэрхүү эмэгтэй өөрөө тэжээдэг болох нь мөрдөлтын
явцад тогтоосон байна. Одоогоор уг хэргийг АНУ-ын хууль сахиулах байгууллагаас
мөрдөн шалгаж байгаа юм байна.
Ж.Батдорж