Зам тээврийн яамны Төрийн
нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн
хэрэг үүсгэн саатуулан шалгаж эхэлсэн. /148.4. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж
авах энэ
гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт
бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан
бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих
ял шийтгэнэ./
Тэгвэл Б.Батзаяа, \”Самсунг С&Т” компанийн захирал Ли Ион нараас гадна Монгол Улсын
иргэн З, Б нарыг хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн
төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн байна.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн
газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс \”Монголын төмөр зам”
ТӨХК-тай холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулсан бөгөөд
энэ үеэр Б.Батзаяа нар нь бүлэглэн эд хөрөнгө завшсан байж болзошгүй сэжүүр
гарч улмаар оргон зайлахаас сэргийлж саатуулан шалгаж эхэлжээ.
Энэ хэрэгт мөн \”Либерти партнерс” компанийн захирал
Ч.Ганбат, Монголын төмөр зам ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ нарыг шалгах,
улмаар баривчлах тушаал гарсан тухай эх сурвалж мэдээлж байна. Гэвч Ч.Ганбат
Сингапур улсаас ирээгүй, Ж.Бат-Эрдэнэ
Австрали улсад сурч байгаа аж.
Амар