Жилийн хамгийн их худалдаа хийгддэг
эдгээр өдрүүдэд үеэр Герман улс дахь \”Amazon” компанийн ажилтнууд ажил хаялт
зарлаад байна. Түүнчлэн Италийн Милан хотын ойролцоо орших Пиасенца гэх
газарт байх тус компанийн агуулах дээр 500 орчим ажилтан нь ажил хаяжээ. Энэ нь
4,000 орчим ажилтантай, Итали дахь гол компани нь юм.
Харин компанийн удирдлагуудын зүгээс
\”Герман болон Итали дахь ажилтнууд маань хэрэглэгчдэд хамгийн сайн үйлчилгээг
үзүүлсээр ирсэн билээ. Бид ч олон тооны ажлын байрыг бий болгож чадсандаа
баяртай байдаг. Компани эдгээр баярын өдрүүдэд хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ
хүргэж ажиллана гэдэгтээ ч итгэлтэй байна.” хэмээн мэдэгдсэн байна.
Италид интернэт худалдаа хурдацтай
хөгжиж байгаа ч нийт борлуулалтын ердөө 10 хувийг эзэлж байгаа нь Европ дахь
дундажтай харьцуулахад хангалттай үзүүлэлт биш хэмээн \”EY” зөвлөх агентлагаас
мэдээлжээ.
\”Verdi” худалдааны холбооны мэдэгдэж
буйгаар Герман дахь \”Amazon”-ны
зургаан агуулах дээр хүмүүс цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулах
шаардлага тавин ажил хаялт зарлаад байгаа аж. Ингэхдээ, ажлын ачаалал, ажиллах
цагийг багасгаж, удирдлагын соёлд байнгын хяналт тавьж, анхаарч ажиллахыг
шаарджээ.